top of page

Хонины ороосон нуруу шарах арга (Lamb Saddle Roast)

Манай шарахад бэлэн амталсан, гэсгэлэн мах хэрхэн шарах аргыг дор оруулав:


1кг Шарах шүүгээнд шарах нь.


  • Шарах шүүгээг 240ºC / сэнстэй 220°C-д халаана.

  • Махаа вакуум уутнаас нь гаргаад цаасан алчуураар шүүсийг нь арчиж бэлтгэнэ. Арай гэсгэлэн биш бол өрөөний температурт 20 мин орчим байлгаарай.

  • Махан дээрээ бага зэрэг тос асгаад халуун хайруулын тавганд 6-8мин тал талаар нь борлогдуултал шарна.

  • Тэгээд шарах шүүгээний царанд хийж 15 мин шарна. Дор нь төмөр саванд ус хийж тавибал түлэгдэж хиншүү гарахгүй.

  • Галаа 200 °C / сэнстэй 180°C болгож багасгаад


Medium бол : 25-30 мин (махны темп 55-60°C)

Well Done бол: 40-45 мин (махны темп 65-70°C)


Шарж дуусаад 15-20 мин мөнгөлгөн цаасаар ороож амраавал илүү зөөлөн болно.

Аль болох Халуун дээр нь зооглоорой.



475g Хайруулын таваг юмуу Шарах шүүгэнд шарах нь 

  • Шарах шүүгэнд oven to 230°C/сэнстэй 210°C.

  • Махаа вакуум уутнаас нь гаргаад цаасан алчуураар шүүсийг нь арчиж бэлтгэнэ. Арай гэсгэлэн биш бол өрөөний температурт 20 мин орчим байлгаарай.

  • Махан дээрээ бага зэрэг тос асгаад халуун хайруулын тавганд 6-8мин тал талаар нь борлогдуултал шарна.

  • Дараа нь шарах шүүгээндээ:


Medium: 15 мин

Well Done: 18-20 мин шараад бэлэн болно.


Шарж дуусаад мөнгөлгөн цаасаар ороогоод 10 мин амраагаарай.




Зөөлөн галаар шарах бол

  • Шарах шүүгээгээ сэнсгүй 80°C дээр халаана.

  • Махаа гаргаад хуурай алчуураар арчиж бэлтгэнэ.

  • Хайруулын тавгаа хамгийн хамгийн өндөр температур дээр нь халаагаад тос цөцгийн хийж хайлуулна. Тосоо мах дээрээ халбагадаж асгах байдлаар тал талаас нь нийт 6-8 мин орчин шарна.

  • Урьдчилж халаасан листэнд махаа хийж термометерээ 60-65°C болгож тохируулаад термометер болсон гэж дуугартал нь 75-90 мин шарна.


Enjoy!

7 views0 comments

Comments


bottom of page